ТОДРУУЛГА: Д.Дандий нь хувийн зардлаар Францыг зорьсон бөгөөд тамирчдын бие халаалтын хэсэг рүү нэвтрэх мандат зүүсэн байжээ

ТОДРУУЛГА: Д.Дандий нь хувийн зардлаар Францыг зорьсон бөгөөд тамирчдын бие халаалтын хэсэг рүү нэвтрэх мандат зүүсэн байжээ

Цахим орчинд "Реппер Дандий мандат зүүсэн, улсын мөнгөөр олимп үзэж байна" гэх утга бүхий мэдээлэл гарч, олны дургүйцлийг төрүүлээд байна.

Тэгвэл тухайн нэр бүхий албаны хүмүүс ямар шугамаар олимпын наадамд оролцож байгаа, тэд үнэхээр улсын мөнгөөр Францыг зорьсон уу гэдгийг эх сурвалжаас тодрууллаа. 

"Д.Дандий нь Жүдо бөхийн холбооны Гадаад харилцааны менежерээр ажилладаг бөгөөд уг шугамаараа олимпын наадамд оролцож байгаа аж. Гэхдээ тэрбээр улсын зардлаар бус Монголын жүдо бөхийн холбооны болон өөрсдийн зардлаар тус улсыг зорьсон байна. Харин цахим орчинд тархсан зурагт зүүсэн буй мандат нь Олон улсын жүдо бөхийн холбооноос олгодог тамирчдын бие халаалтын хэсэг рүү нэвтрэх эрхийн мандат аж. Үндсэн квотод багтаагүй холбооны болон өөрсдийн зардлаар явж байгаа зочид төлөөлөгчид нь Олимпын тосгонд нэвтрэх эрхгүй байдаг байна. Тиймээс ч тухайн хүмүүс нь өөрсдийн тамирчдын бие халаалтын хэсэг байрлаж буй хотхонтой ойролцоо буудаллаж байгаа гэдгийг эх сурвалж тодотголоо.