Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлөөс "2013 оноос хойш тус улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Николас Мадурог ерөнхийлөгчийн сонгуулийн ялалт байгуулсан" гэж зарласан. Иймд Венесуэлд сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийтийн үймээн самуун дэгдээд байна.
Тодруулбал, жагсагчид гудамж талбайг хааж, Н.Мадурогын зурагт хуудсыг урж, шатааж байгаа бол цагдаа нар үймээн самууныг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан талаар BBC агентлаг мэдээлжээ.
ВИДЕО:
ВИДЕО: Аргентин, Чили улсууд Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ pic.twitter.com/GkmK14EOoW
— iSee.mn (@iSee_MN) July 30, 2024
Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид Н.Мадурог сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэж буруутгасан бол Аргентин, Чилийн ерөнхийлөгч, Перугийн Гадаад хэргийн яамны тэргүүн нар Венесуэлд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. Улмаар АНУ-ын тал “Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ард түмний хүсэл зоригийг тусгаагүйд ноцтой санаа зовж байна” гэжээ.
Эх сурвалж: BBC