Н.Мөнхнасан: "Монполимент Групп"-ийн данс хаалттай 26 хонож байна. Шинэ парламент нь үйлдвэрлэгчдээ хохироодог биш дэмждэг байгаасай

Н.Мөнхнасан: "Монполимент Групп"-ийн данс хаалттай 26 хонож байна. Шинэ парламент нь үйлдвэрлэгчдээ хохироодог биш дэмждэг байгаасай

УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын ажлын байранд  АТГ болон Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн тавдугаар сарын 27-28-ныг шилжих шөнө нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай баривчлаад сулласан билээ. 

Улмаар Монполимент группийн үйл ажиллагаа явуулдаг дансыг хааж, Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод сар орчим хугацаа өнгөрөөд буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, "Монполимент группийн үйл ажиллагаа явуулдаг данснууд хаалттай, Тосон үйлдвэр маань лацтай 26 хоног болж байна. Бидний зүгээс аливаа шалгалтад нээлттэй хандаж, гол нь үйл ажиллагааг маань зогсоолгүй, мянган ажилтнуудын маань эрх ашгийг хохироохгүй байхыг удаа дараа хууль хяналтын байгууллагад хүсэлтээ уламжилсаар байна. Шинэ засаг, шинэ парламент нь хүндээ, нийгэмдээ ээлтэй, үйлдвэрлэгчдээ хохироодог биш дэмждэг нийгэм бүтээхийг татвар бүрдүүлэгч үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс уриалж байна" гэжээ.