Хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн У-г интерполын товчоо Бишкек хотоос баривчилжээ

Хар тамхины хэргээр эрэн сурвалжлагдаж байсан МУ-ын иргэн У-г интерполын товчоо Бишкек хотоос баривчилжээ

Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар үйлдвэрлэж, борлуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг саатуулсан талаар Киргизийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Тодруулбал, Киргизийн Дотоод хэргийн яамны Интерполын товчоо монголын талтай хамтран шуурхай эрэн хайх ажиллагааг явуулж 41 настай монгол иргэн Г.У-г Бишкек хотод саатуулжээ. Г.У нь 2022 оноос хойш хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар борлуулж, үйлдвэрлэсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан аж.

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Первомайский дүүргийн Дотоод хэргийн хэлтсийн мөрдөн байцаах албанд хүлээлгэн өгсөн бөгөөд Бүгд Найрамдах Киргиз улсын эрх бүхий байгууллага шилжүүлэн өгөхөөр шалгаж байгаа юм байна. Мөн тус улсын цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс сэжигтэнтэй холбоотой 100 гаруй хар тамхи тараасан хэргийг илрүүлжээ. Түүнчлэн шалгалтын явцад иргэн У нь Киргизэд хар тамхи түгээх суваг байгуулахаар очсон” гэж Proisshestvija агентлаг мэдээллээ.