Футзалын ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ баг “Шударга тоглолттой баг” шагнал хүртлээ

Футзалын ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ баг “Шударга тоглолттой баг” шагнал хүртлээ

Футзалын Оюутны ДАШТ БНХАУ-ын Шанхай хотноо 2024 оны зургаадугаар сарын 10-16 өдрүүдэд болсон. Уг тэмцээнд манай улсын баг тамирчид анх удаагаа оролцож амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.

Европ тивийн багуудтай хэсэгт хуваарилагдсан Монгол Улсын оюутны баг П.Алтантулга дасгалжуулагчийн удирдлага дор хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж хэсгийн шатны тоглолтуудад амжилттай оролцсон юм. Манай шигшээ багтай нэг хэсэгт орсон Украйн улсын баг хагас шигшээ шатанд шалгарсан бол хэсгийн өөр нэг баг болох Хорватын баг Дэлхийн аварга болжээ.

Улмаар манай баг нэг хожил гурван хожигдолтой тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж "Fair Play" шагналын эздээр Монгол Улсын баг тодорчээ.