Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлж, замын хөдөлгөөнд оролцож байсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, "Шугаман эргүүл-хар хэсэг" арга хэмжэээний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцад зохицуулагчийн дохио зөрчиж зугтаасан автомашиныг албадан зогсоох ажиллагааг явуулсан байна. Шалгалтаар иргэн Д (20 настай) нь энэ оны зургаадугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрээс бусдын эзэмшлийн Hyundai FIT маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан болохыг тогтоож шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.