Энэ оны тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-нд АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс Б.Цэрэндэжид мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, өсвөр үеийн охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар ийн мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна.