Италийн цаначид Монголын Алтай таван богд ууланд цанаар гулгах сонирхолтой аялал эхлүүлжээ

Италийн цаначид Монголын Алтай таван богд ууланд цанаар гулгах сонирхолтой аялал эхлүүлжээ

Италийн цаначид Монголын Алтай таван богд ууланд цанаар гулгах сонирхолтой аялал эхлүүлсэн талаар “Mongolia Expeditions” мэдээлэв. Энэ онд Алтай таван богд ууланд сүүлийн хорин жил ороогүй их цас орсон байна. Улмаар тус бүсэд аялах, авиралт хийхэд хүндрэлтэй байгаа аж. Гэвч энэ нь нөгөө талаас уулын цанаар гулгах сонирхогчдод таатай орчин бүрдүүлж, гаднын спорт сонирхогчдын анхаарлыг татаад байна.