АНУ-ын сагсан бөмбөгийн оюутны лигт тоглож буй Ш.Энхийн-Од Юта мужийн их сургуулийн багт нэгджээ

АНУ-ын сагсан бөмбөгийн оюутны лигт тоглож буй Ш.Энхийн-Од Юта мужийн их сургуулийн багт нэгджээ

NCAA буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн оюутны лигт тоглож буй Ш.Энхийн-Од шинэ улиралд Юта мужийн их сургуулийн багтай нэгдэж байна.

Оюутны лигт хоёр дахь улирлаа 7.7 оноо, 3.0 самбар, оновчтой дамжуулалтын 2.7 дундажтай Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан билээ. Улмаар Иллионис, Вилланова зэрэг олон их сургуулиас Ютаг сонгосон байна.

Тэрбээр “Дахин хоёр жил тоглох боломж байна. Ямар ч Ази тоглогч коллежид дөрвөн жил тоглоод лигт ордог юм байна. Жереми Лин, Юта Ватанабэ нар ийм л замаар явсан. Би л түүх бүтээх гэж явсан болохоос. Одоо бол сургуулиа төгсөнө гэж бодож байна. Биг12 гээд NCAA-ны хамгийн том конференсийн “Юта Ютес” багт орж байгаа. Тэгэхээр ирэх улиралд илүү том багуудын эсрэг тоглоно гэсэн үг. Дахиад том багийн шинэ систем үзэж байгаа байгаа болохоор надаас их зүйл битгий хүсээрэй. Олон хүн асуусан учраас өөрөө тайлбар хийхээс өөр арга байсангүй” гэжээ.