Боксын -54 кг-ийн жинд М.Энхжаргал олимпийн эрхээ авлаа

Боксын -54 кг-ийн жинд М.Энхжаргал олимпийн эрхээ авлаа

Тайландын Бангкок хотод есөн өдрийн турш үргэлжилж буй боксын олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Манай боксчдоос эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн -54 кг-д М.Энхжаргал нар олимпын эрхийн сүүлийн тойрогт тунаж үлдсэн билээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн -54 кг-д манай тамирчин М.Энхжаргал сүүлийн даваанд Венесуэлийн Йонна Гомезтой учраа таарч 3:2-оор буулган авснаар боксын төрлөөр "Парис 2024" олимпын хоёр дахь эрхийг авчирлаа.

Эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн 2022 оны Азийн Наадмаар олимпын эрхээ авсан юм. Эрэгтэйчүүдийн 51 кг-д Г.Ган-Эрдэнэ олимпын эрхийн төлөө АНУ-ын Роско Хиллтэй 15:45 цагаас эхлэн тулалдаж байна.