Энэ сарын 6-9-нд "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри" 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатарын талбайд болно

Энэ сарын 6-9-нд "Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри" 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатарын талбайд болно

НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн энэ сарын 6-9-нд Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ сарын 6-7-нд болох “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд Австри, Украйн, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй найман баг өрсөлдөх юм. Зургаадугаар сарын 8-9-ны өдрүүдэд болох Дэлхийн их дуулга тэмцээн “Улаанбаатар дэлхийн их дуулга” нэрийн дор болно. Уг тэмцээнд Серби улсын “ҮБ”, АНУ-ын “Майами”, Нидерландын “Амстердам”, Швейцарын “Лозанн” болон Монгол улсын “Улаанбаатар ММС Энержи”, “Сансар”, “Завхан Сайнскор” тэргүүтэй 12 баг өрсөлдөнө.

Ташрамд дурдахад, дээрх тэмцээн Улаанбаатарын Урбан фестивалийн үеэр зохиогдож буй. Мөн үеэр Урбан спортын 10 төрлийг танилцуулахын зэрэгцээ хоолны өдөрлөг болно.