ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар төлөөлөгчдийн оролцоотойгоор өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлжээ. БНХАУ-д айлчлал хийж буй В.Путин Оросын бараг бүх том албан тушаалтнуудыг дагуулж Хятадад очоод байгаа талаар BBC мэдээллийн агентлаг мөн мэдээлсэн байна. Тодруулбал, В.Путиныг шинэ болон хуучин Батлан хамгаалахын сайд А.Белоусов, С.Шойгу зэрэг томоохон төлөөлөгчид дагалдан яваа аж.
Өнөөдөр /2024.05.16/ өглөө Бээжин хотын Ардын талбайн их танхимд В.Путиныг угтан авах ёслол болсон байна. Тус танхимд Хятадын Коммунист намын их хурал зэрэг томоохон арга хэмжээ болдог байна. В.Путины хувь Хятадад хийж тав дахь удаагийн айлчлал төдийгүй, саяхан ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гадаадад хийж буй анхны айлчлал нь юм.
Иймд Хятадын дарга Ши Жиньпин В.Путиныг "найз" гэж нэрлээд, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэнд нь баяр хүргэсэн байна. В.Путин хариуд нь дэлхийн үйл хэрэг дэх Москва, Бээжингийн хамтын ажиллагаа нь олон улсын тавцанд тогтворжуулах гол хүчин зүйлүүдийн нэг мөн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC