Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-нд болно

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Тодруулбал, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллахаар заасан байдаг. Харин мөн хуулийн 10.7 дахь хэсэгт “Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсээд байна.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд болно. Хуралдаан нээлттэй зохион байгуулагдана.