Улаанбаатарт бороо орохгүй, 31 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 31 градус дулаан байна

Өнөөдөр /2026.09.03/ төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +11…+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +18...+23 градус, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +27…+32 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +29...+31 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

58 минутын өмнө