Шатахууны хомсдлыг агуулахын багтаамжаар шийдэхийн тулд "Шунхлай" 30 тэрбум, "НИК" 16 тэрбум, "Содмонгол" 3.1 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ

Шатахууны хомсдлыг агуулахын багтаамжаар шийдэхийн тулд "Шунхлай" 30 тэрбум, "НИК" 16 тэрбум, "Содмонгол" 3.1 тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ

Монголчууд сүүлийн хэдэн сар шатахууны хомсдолд орж, хэдэн цагаар дугаарлан байж шатахуун авдаг болоод байгаа. Энэ нь нэг талаар Орос, Украйны дайны нөхцөл байдалтай холбоотой ч нөгөө талд Монгол Улс шатахууны нөөц бүрдүүлэх агуулах савгүй энд хүрсэнтэй холбоотой. 

Үе үеийн Засгийн газрын тэргүүн шатахууны нөөцийн савны талаар ам нээж байснаас ажил болгож байгаагүйн горыг өнөөдөр ард түмэн амсаж буй нь энэ. Дэлхийн улс орнуудад үүсээд буй нөхцөл байдал зэргээс харахад шатахууны агуулахтай байх нь гал алдахгүй байх хамгийн зөв шийдэл гэдгийг Япон зэрэг улс үлгэрлэж байна. Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газар хувийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, хөнгөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний агуулах барьж, өргөтгөж ажлыг эхлүүлээд байгаа. 

Тэгвэл ямар, ямар компани хэдэн төгрөгийн хөнгөлттэй зээл авав, үүнийх нь татаасанд төр хэдэн төгрөг төлж байгаа вэ гэдэг мэдээллийг хөвөрдөж үзлээ. 

Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг 18 аж ахуйн авсан бөгөөд тухайн газрууд газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж байгаа аж. 

Тухайлбал, 

  1. "Сан петролиум" ХХК 5 тэрбум төгрөг
  2. "Петролайн" ХХК 2.7 тэрбум
  3. "Веллком" ХХК 2 тэрбум 750 сая
  4. "Морьт говь ойл" ХХК 2.5 тэрбум
  5. "Ди Би ойл" ХХК 750 сая
  6. "Өү Жи Энержи Ойл" ХХК 2 тэрбум 750 сая
  7. "Тэс петролиум" ХХК 5 тэрбум
  8. "Хөрс-Авто сервис" ХХК 397 сая
  9. НИК 16 тэрбум 104 сая
  10. "Шинэ Эрин Ойл" ХХК 6 тэрбум
  11. "Синчи Ойл" ХХК 5.1 тэрбум
  12. "Интернэйшнл" ХХК 2.5 тэрбум

төгрөгийн зээлийг ХААН банкнаас 9 хувийн хүүтэйгээр авчээ. Мөн 

  1. "Содмонгол групп" ХХК 3 тэрбум 131 сая
  2. "Монсуль" ХХК 5 тэрбум 170 сая 500 мянга
  3. "Либра Энержи" ХХК 2 тэрбум төгрөгийн зээлийн Голомт банкнаас авсан бол 
  4. "Шунхлай трейдинг" ХХК 30 тэрбум
  5. "Петро хаан" ХХК 10 тэрбум төгрөгийн зээлийг Худалдаа хөгжлийн банкнаас авчээ. 

Улаанбаатар хотоос гадна мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр  (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байгаа аж. Ийнхүү төр бодлого болон дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгжүүд шатахууны нөөцийн савтай болсноор улсын гурван сар хүртэлх хэрэглээг хадгалах хүчин чадалтай болох бөгөөд богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө