Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд тэтгэвэрт гарсан цагдаа нар өчигдрөөс эхлэн сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллаж байна.
ВИДЕО:
Хүүхэд хамгаалагч цагдаа Ц.Ариунболд “Сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллана. 30 жил төрд ажиллаад тэтгэвэрт гараад найман жил болсон хойноо хүүхдийн төлөө ажиллаж байгаадаа баяртай байна” гэлээ.
