Нэгдүгээр ангийн сурагчдад дасан зохицох үйл ажиллагааг эхний сард зохион байгуулна

Нэгдүгээр ангийн сурагчдад дасан зохицох үйл ажиллагааг эхний сард зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2026-2027 оны хичээлийн жилээс бага боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээр ангид элсэн орж буй суралцагчдыг сургууль, сургалтын орчинд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээлийн жилийн эхний сард дасан зохицох үйл ажиллагаа зохион байгуулна. Түүнчлэн нэгдүгээр ангийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан “Бүтээлч үйл ажиллагаа”-г хичээлийн жилийн турш хэрэгжүүлэх юм. Уг үйл ажиллагааг сургалтын хөтөлбөрийн зорилго, суралцахуйн үр дүн болон судлах хичээлүүдтэй уялдуулан зохион байгуулна. “Сургуульд дасан зохицох” болон “Бүтээлч үйл ажиллагаа”-г зохион байгуулахад баримтлах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/277 дугаар тушаалаар баталжээ.