“Иргэдийн аюулгүй байдлын судалгаа-2026” улс орон даяар эхэллээ

“Иргэдийн аюулгүй байдлын судалгаа-2026” улс орон даяар эхэллээ

Үндэсний статистикийн хорооноос “Иргэдийн аюулгүй байдлын судалгаа-2026”-г улс орон даяар эхлүүллээ.

Уг судалгаанд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 4620 өрхийг хамруулах бөгөөд мэдээлэл цуглуулах ажиллагаа өнөөдөр буюу есдүгээр сарын 2-ноос эхэлж, арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Судалгаагаар хүн амын амьдрах орчин, гэмт хэрэгт өртөх эрсдэлийг тодорхойлохын зэрэгцээ иргэдийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг судлах юм. Мөн нуугдмал гэмт хэргийн талаарх суурь мэдээллийг бий болгож, иргэдийн амьдралын чанарт нийгмийн орчин, амьдрах нөхцөл болон гэмт хэрэгт өртөх эрсдэл хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлоход судалгааны зорилго оршиж байна.