Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал байрлуулах журмыг зөрчин, холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хэд хэдэн газарт хүүхдийн хөшөө байрлуулсан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд мөн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан.
Үүнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор баталсан “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-д нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал байрлуулах саналыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдээс Комисст албан бичгээр гаргахаар заасан. Мөн уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Комисс хэлэлцэж, хөшөө дурсгалын загварыг батлах асуудлаар санал боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр журамласан байдаг. Дээрх шаардлагыг зөрчин зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөнүүдийг албадан шилжүүлэхээр холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна.