Монгол уулчдын байгаа гэж таамаглаж буй Эверестийн үхлийн бүсэд 80 км цагийн хурдтай хүчтэй салхи, шуургатай байна гэж мэдээлжээ

Монгол уулчдын байгаа гэж таамаглаж буй Эверестийн үхлийн бүсэд 80 км цагийн хурдтай хүчтэй салхи, шуургатай байна гэж мэдээлжээ

Эверестэд сураггүй болоод буй монголын хоёр уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллүүдийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Эверестийн оргилын ойролцоо алга болсон монголын хоёр уулчныг эсэн мэнд олох найдвараа улам бүр алдаж байна. Мөн цаг агаарын таагүй нөхцөл байдал эрэн хайх, аврах ажилд саад болж байна гэж мэдээлэв.

Эрэн хайх, аврах багийнхан тийрэлтэт урсгалын улмаас 4 дүгээр баазын дээгүүр эрэл хайгуул хийхэд хүндрэлтэй тулгарчээ. Тус бүсэд хоёр өдөр 80 гаруй км цагийн хурдтай хүчтэй салхи, шуургатай байгаа аж. Улмаар оргил руу авиралт хийж байсан уулчид буцаж эргэхээс өөр аргаггүй болсон байна.

Энэ талаар 8K Expeditions-ийн Пемба Шерпа хэлэхдээ, цаг агаарын таагүй байдлын улмаас эрэн хайх, аврах баг өчигдөр /2024.05.15/ юу ч хийж чадаагүй. "Бид эрлийн багийг үндсэн баазаас дээш илгээхийн тулд цаг агаар сайжрахыг хүлээж байна" гэжээ. 

Иймд 4 дүгээр баазаас дээш газар хайгуул хийх ажил удааширч байгаа нь тэднийг эсэн мэнд олох магадлалыг цаг өнгөрөх тусам бууруулж байгааг албаныхан мэдээлж байгаа юм. Монголын хоёр уулчин байгаа гэж таамаглаж буй 4 дүгээр баазын дээрх хэсгүүдийг үхлийн бүс гэж нэрлэдэг бөгөөд 8000 метрээс дээш өндөрт байрладаг тул хүчилтөрөгчийн түвшин хэт бага, нэмэлт хүчилтөрөгчгүйгээр амьдрахад хэцүү байдаг аж. Мөн албаныхан хоёр уулчин хаана байгаа болон юу болсон талаар таамаглахын тулд цэгүүдийг холбож чадаагүй байгаа аж.

Сануулахад, Аялал жуулчлалын газрын мэдээлснээр тавдугаар сарын 10-нд хоёр уулчин үндсэн баазаас хөдөлж, 2 дугаар бааз руу хүрчээ. Тэд тавдугаар сарын 11-ний шөнө 3 дугаар баазад амарч, тавдугаар сарын 12-нд 4 дүгээр бааз руу урагшилж, оройн 19 цагаас эхлэн оргилд гарах оролдлогоо эхлүүлсэн байна. Харин даваа гараг /2024.05.13/-ийн өглөө Непалын TAG уулын хэсэг уулчид тэднийг хамгийн сүүлд орой руу явах замд харсан гэж мэдээлсэн ч биеийн байдлынх нь талаар мэдээлэл алга байгаа юм. Угтаа бол монголын хоёр уулчин оргилд гарахаас өмнө холбоо барих ёстой байжээ.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө