Японы гоо сайхан, эрүүл мэнд, эмийн бүтээгдэхүүний дэлгүүр ирэх арваннэгдүгээр сард Монголд нээгдэнэ

Японы гоо сайхан, эрүүл мэнд, эмийн бүтээгдэхүүний дэлгүүр ирэх арваннэгдүгээр сард Монголд нээгдэнэ

"Sugi Holdings" нь Монголын "Asayake" корпорацитай бизнесийн холбоо байгуулахаар болжээ.

Японы "Sugi Holdings" грүпп нь Канто, Чубу, Кансай, Хокурику Шиншу зэрэг газруудад эмийн сан ажиллуулдаг. Мөн сүүлийн жилүүдэд Японд төдийгүй Азийн бүс нутагт бизнесээ өргөжүүлж, Японд хөгжүүлж, дотооддоо боловсруулсан эмийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж буй.

Тус компани нь одоогоор Тайвань, Вьетнам, Малайз, Хонг Конг, Тайланд, Индонез зэрэг орны тэргүүлэгч компаниудтай бизнесийн холбоотой ажилладаг байна. Харин энэ удаа дотооддоо боловсруулсан бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэхээр ажиллаж эхэлжээ. Ингэхдээ эрүүл мэнд, гоо сайхныг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаа юм байна.

Хоёр компани 2024 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод, Японы эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний дэлгүүрийг  нээхээр төлөвлөжээ. Цаашид тус компани дээр дурдсан дэлгүүрүүдээ өргөжүүлж, Асаякэ компаниар дамжуулан Монгол дахь дотоодын аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө