ОХУ-ын арми Украины газар нутаг руу түрэмгийлж, цэрэг дайны үйл ажиллагаа эхлүүлээд 2 жил өнгөрч байна. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрд олон мянган хүмүүс ОХУ-ыг эсэргүүцэн жагссан байна. Харин өчигдөр /2024.02.25/ "No War" хөдөлгөөний залуу Сүхбаатарын талбайд цуглаан хийжээ. Тэд Украин улсын төрийн далбааг байрлуулж, мөн Монгол Улсын Ерөнхий сайд агсан Д.Бодоо, А.Амар, П.Гэндэн нарын зургийн өмнө лаа асаажээ.