Ковидын эсрэг вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ

Ковидын эсрэг вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ

Ковидын эсрэг вакцинжуулалтын хуурамч гэрчилгээг ашигласан Швейцарын хоккейн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Патрик Фишерийг эрхийг хасахаар Олон улсын хоккейн холбоо /IIHF/ шийдвэрлэжээ. Энэ тухай телевизийн SRF Sport суваг мэдээлсэн байна.

Тодруулбал, өдгөө 51 настай тэрбээр 2030 он хүртэлх хугацаанд үндэсний шигшээ багуудыг дасгалжуулах эрхгүй болжээ. Хэдийгээр энэхүү хориг нь клубүүдэд хамаарахгүй боловч Швейцарын хоккейн холбоо өөрийн хоригийг тавьсан тохиолдолд Фишер клубүүдийг дасгалжуулахгүй эрхгүй болох юм.

П.Фишер 2022 оны Бээжингийн өвлийн Олимпын наадмын үеэр тавьсан ковидтой холбоотой хязгаарлалтыг “аргалах”-ын тулд хуурамч лавлагааг ашигласан байна. Тухайн Олимпод Швейцарын баг шөвгийн наймд Финландын шигшээд 1:5 харьцаагаар хожигджээ. Энэ оны дөрөвдүгээр сард түүнийг Швейцарын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас чөлөөлсөн байна.