Өмнөд Солонгос, Монгол хоёр улс ховор металл болон бусад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах хамтарсан хороог өнөөдөр /2023.11.20/ байгуулсан гэж Сөүлийн албаны эх сурвалжаас эш татан БНСУ-ын Yonhap агентлаг мэдээллээ.
Мөн хоёр тал БНСУ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд ховор металлын түншлэлийн хамтарсан төв байгуулах төслийг эхлүүлсэн байна. "Энэхүү төсөл нь Монгол Улс ховор металлуудаа нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн болгон хувиргах, Солонгос дотоодын нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх боломж болно гэж найдаж байна" гэж БНСУ-ын Эрчим хүчний бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Ли Хо Хён Улаанбаатарт болсон хоёр улсын төрийн албан хаагчид хүрэлцэн ирсэн ёслолын ажиллагааны үеэр хэлжээ.
Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнийн Сөүл хотод айлчлах үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу хийж буй арга хэмжээ юм байна.
Монгол Улс ховор металлын төрөл бүрийн нөөцтэй, тэр дундаа газрын ховор элемент. Энэ нь ган хайлш хийхэд ашигладаг гол металл болох молибдений үйлдвэрлэлээр дэлхийд наймдугаарт ордог. Иймд өнөөдөр болсон хэлэлцээгээр хоёр улс ховор металлын тогтвортой нийлүүлэлтийг хангах, чухал ач холбогдолтой ашигт малтмалын бүсэд аж үйлдвэрийн тогтвортой өрсөлдөх чадварыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Мөн ховор металлын талаарх мэдээлэл, шинэчилсэн мэдээллээр харилцан солилцож, ховор металлын хамтын ажиллагааны хоёр болон олон талт үе шат, судалгаа, хөгжлийн чиг хандлагын талаар ярилцан байна.