Израиль болоод Хамасын хооронд дайн эхэлснээс хойш 48 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсан гэж CPJ мэдээлжээ

Израиль болоод Хамасын хооронд дайн эхэлснээс хойш 48 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсан гэж CPJ мэдээлжээ

Израиль болоод Хамасын хооронд дайн эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн байгууллагын 48 сэтгүүлч, ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гэж Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) мэдэгдлээ. 

Тус байгууллагын мэдээлснээр сэтгүүлчдийн хувьд хамгийн их үхэлд хүргэсэн өдөр бол дайны эхний өдөр буюу өнгөрөгч аравдугаар сарын 7 /2023.10.07/-нд Хамас бүлэглэл Израиль руу халдсан өдөр зургаан сэтгүүлч амь үрэгдсэн байна. Харин өнгөрсөн Бямба гараг /2023.11.18/ таван сэтгүүлч амиа алджээ. Газын зурваст ажиллаж байгаа сэтгүүлчид Израилын агаарын цохилт болоод Израилын хуурай замын цэргийн ажиллагааны үеэр тус үйл явдлыг сурвалжлахыг оролдож байх үедээ амиа алдах эрсдэлтэй тулгарч байсан" гэж CPJ мэдэгджээ. Тус байгууллагын мэдээлснээр, амь үрэгдсэн 48 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын 43 нь Палестин, 4 Израиль, 1 Ливаны иргэн байжээ. 9 сэтгүүлч бэртэж, 3 сэтгүүлч сураггүй алга болсонд тооцогдож, 13 сэтгүүлч баривчлагдсан гэжээ.

Эх сурвалж: BBC