Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд "Авлигыг бууруулахын тулд төсвийн зарлагыг хөрөөднө" гэж амласан Хавьер Майли ялалт байгуулжээ

Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд "Авлигыг бууруулахын тулд төсвийн зарлагыг хөрөөднө" гэж амласан Хавьер Майли ялалт байгуулжээ

Аргентины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр /2023.11.19/ өндөрлөж, хэт барууны үзэлтэй улстөрч Хавьер Майли 56 хувиас дээш санал авч, санаанд оромгүй ялалт байгуулсан байна. Түүнтэй өрсөлдсөн эдийн засгийн сайд Сержио Масса ялагдлаа хүлээн зөвшөөрч, Хавьер Майлид амжилт хүссэн байна. Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Хавьер Майли “инфляцийн хорт хавдрыг” зогсоохын тулд Төв банкийг шатааж, авлигыг бууруулахын тулд төсвийн зарлагыг эрс багасгаж, "хөрөөднө" хэмээн амласан юм. 

Эх сурвалж: BBC