ОХУ-ын зарим нутагт өнөөдөр /2023.11.19/ хүчтэй салхины улмаас эрчим хүчний хангамж тасалдаад байгаа аж. Харин энэхүү хүчтэй хар салхины үеэр Новокузнецк гэх хотод худалдааны төвийн сурталчилгааны самбар нэгэн эмэгтэй дээрээс унаж, түүнийг хүнд гэмтээсэн талаар Varlamov news телеграм сувагт мэдээлжээ.
Мөн тус хотод хар салхины улмаас автомашинд сууж байсан хоёр хүн модонд даруулж амь насаа алдсан гэнэ. Тодруулбал, Хар салхины үеэр тус автомашинд нийт дөрвөн хүн байсан бөгөөд тэдний хоёр нь хүнд гэмтэл авч, хоёр нь амиа алдсан аж. Харин үйл явдалд хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр ОХУ-ын хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар Varlamov news телеграм сувагт мэдээлжээ.
ВИДЕО: Оросын Новокузнецк хотод өнөөдөр болсон хүчтэй салхины үеэр мод унаж, автомашин зорчиж байсан хоёр хүн амиа алджээ pic.twitter.com/vGBzMncg0l
— iSee.mn (@iSee_MN) November 19, 2023