Филлипинд болсон 6.7 магнитут газар хөдлөлтийн улмаас сургууль худалдааны төвийн тааз нурж, нэг хүн амь насаа алджээ

Филлипинд болсон 6.7 магнитут газар хөдлөлтийн улмаас сургууль худалдааны төвийн тааз нурж, нэг хүн амь насаа алджээ

Филлипин улсад баасан гарагт /2023.11.17/ 6.7 магнитут газар хөдлөлт болжээ.

Үүний улмаас нэг сургууль, хоёр худалдааны төвийн хана тааз нурж нэг хүн амь насаа алдсан байж болзошгүй гэж Sky news агентлаг мэдээлэв. Нурсан барилгуудын үйл ажиллагааг түр хаасан ба одоогоор гэмтсэн хүмүүсийн тоог тодорхойлоогүй байна. Филлипин улс нь газар хөдлөлтөд өртөмтгий бөгөөд Номхон далайг тойрсон галт уулын бүсэд оршдог. Геологийн албанаас цунами үүсэх төлөвгүй гэж мэдэгдсэн ч оршин суугчдад газар хөдлөлтийн аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

                                                                                                   Эх сурвалж: Sky news