Дуучин Тейлор Свифтийг Бразилын шүтэн бишрэгчид нь өвөрмөцөөр угтан авчээ

Дуучин Тейлор Свифтийг Бразилын шүтэн бишрэгчид нь өвөрмөцөөр угтан авчээ

Дуучин Тейлор Свифт "Эрас" нэртэй аялан тоглолт хийж байгаа.

Тэгвэл Бразил улсын Рио Де Жанейро хотод пүрэв гарагт /2023.11.16/ дуучин Тейлор Свифт ээлжит аялан тоглолтоо хийхээр очсон байна. Энэ үеэр шүтэн бишрэгч нар нь дуучинд маш өвөрмөц гэнэтийн бэлэг барьжээ. Тоглолт эхлэхээс өмнө аварга том Есүсийн хөшөөнд "Бразилд тавтай морилно уу" гэсэн бичигтэй хувцас өмсүүлж дуучныг угтан авсан байна. Рио Де Жанейро хотод Дуучин Тейлор Свифт гурван удаа тогтолт хийх аж.