Монголын агаарын тээврийн МИАТ ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэхээр бэлтгэж байгаа бөгөөд дэлхийн агаарын тээврийн Oneworld connect хөтөлбөрт хамрагдахыг хүссэн талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирын CNN агентлагт өгсөн ярилцлагаас эш татан олон улсын агаарын тээврийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэдэг Ch-Aviation сайт мэдээллээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 21-нд CNN агентлаг Монголын агаарын тээврийн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг урьж, АНУ руу шууд нислэг үйлдэхээр бэлтгэж буй тус компанийнхаа дэлхийд ямар байр суурьтай байгаа талаар ярилцжээ.
ВИДЕО:
Энэ үеэр Б.Мөнхтамир “Бид "Codeshare-аас илүү" байхыг хүсэж байна. Мөн дэлхийн агаарын тээврийн Oneworld connect хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа. Бидний одоо байгаа гол түнш агаарын тээврийн компаниуд нь oneworld гишүүн болох Japan Airlines болон Cathay Pacific юм. Мөн Korean Air, Turkish Airlines компаниудтай код шэйр болон маркетингийн гэрээ байгуулсан. Иймд цаашид Oneworld connect хөтөлбөрт хамрагдахаар идэвхтэй ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр олон давуу талтай учир агаарын тээврийн компаниудад ашигтай, томоохон боломжуудыг нээж өгдөг. Тиймээс уг хөтөлбөр бидэнд хэрэгтэй” гэжээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Түүнчлэн Монголын агаарын тээврийн компани “Oneworld” хөтөлбөрт хамрагдах эсэх нь тэдний хэрэгжүүлж буй ажлаас хамаарна. Сүүлийн үед тус компани өндөр амжилттай ажиллаж байгаа. Учир нь МИАТ компани В787-9 онгоцыг шинээр нэвтрүүлсэн. Уг онгоцыг AerCap-аас түрээсээр хүлээн авч, орлогын үйлчилгээнд шууд нэвтрүүлсэн юм. Улмаар наймдугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэлд Улаанбаатар хотод газардаж, маргааш нь Сөүл Инчон руу анхны нислэгээ хийсэн. Харин цаашид Сөүл, Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудал, Истанбулын нисэх онгоцны буудалд ашиглахаас гадна 2024 оны эхний хагаст АНУ руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна гэж МИАТ-аас мэдээллээ гэж Ch-Aviation сайт мэдээллээ.