Энэ сарын 15-нд АНУ-ын Сан Франциско хотноо Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дунд дөрвөн цаг үргэлжилсэн хэлэлцээ болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл тус уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр орны харилцаанд хамгийн эмзэг хэвээр байгаа Тайваний асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Тодруулбал, Хятадын тал “АНУ Тайванийг зэвсэглэхээ зогсоож, Хятадыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих ёстой” гэжээ. Түүнчлэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын дараа 2022 онд Хятадын санаачилгаар тасалдсан армийн харилцааг сэргээхээр АНУ, БНХАУ-ын удирдагчид тохиролцсон байна.
Эх сурвалж: BBC