Солонгосын аялал жуулчлалын жижиглэн худалдааны Star Duty Free компани энэ сарын 13-нд Монгол, Хятадын хилийн боомт Замын-Үүдийн хяналтын цэгт салбарын нээлтээ хийсэн талаар олон улсын хэвлэлд мэдээлжээ.
Star Duty Free нь хуурай газрын хил дээр татваргүй дэлгүүр нээсэн анхны Солонгосын аялал жуулчлалын жижиглэн худалдааны дэлгүүр юм.
81 мкв талбайтай шинэ талбайтай тус дэлгүүрт архи, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус, дагалдах хэрэгсэл зэрэг татваргүй өргөн хүрээний бараа болон солонгосын олон төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа аж.
Дэлгүүрийн нээлтийн үеэр “Star Duty Free” компанийн гүйцэтгэх захирал Ан Санг Жун “Монголд анхны татваргүй дэлгүүрийг нээж байгаадаа бид маш их баяртай байна. Энэ дэлгүүр нь Төв Азийн аялал жуулчлалын жижиглэн худалдааны салбарт үнэ цэнэтэй хөрөнгө болж, аялагчдад өндөр чанартай, татваргүй бараа худалдан авах боломжийг олгоно гэж бид итгэж байна” гэжээ.
ФОТО: