Английн Корнуолл мужийн далайн эрэг дээр асар том халим үхсэн байдалтай олджээ

Английн Корнуолл мужийн далайн эрэг дээр асар том халим үхсэн байдалтай олджээ

Англи улсын Корнуолл муж дахь далайн эргээс том сэрвээтэй үхсэн халим олдсон талаар Sky news агентлаг мэдээлэв.

Тухайлбал, Ньюквайн Фистрал нэртэй далайн эргээс 16 метр урттай сэрвээт халим энэ лхагва гарагт /2023.11.15/ үүрээр олдсон байна. Дэлхийн байгаль хамгаалах байгууллагын мэдээлснээр "Сэрвээт халим бол хөх халимын дараа орох хоёр дахь том хөхтөн амьтан юм. Энэ төрлийн халим нь 30 миль цаг хурдалж, 27 метр хүртэлх урт болж өсдөг учир далайн хад гэж нэрлэх нь бий. Мөн үхсэн халимыг тойруулан хамгаалалтын бүс тогтоосон учир иргэдийг хол байхыг уриалж байна" гэв.

                                                                                                         Эх сурвалж: Sky news