АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт Сан Франциско хотын өмнөд хэсэгт орших Гүржийн сэргэн мандалт маягийн харшид өчигдөр /2023.11.15/ болсон талаар олон улсын томоохон агентлагууд онцлон мэдээлж байна. Учир нь олон улсын харилцаа, геополитик хурцадмал байгаа энэ үед АНУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний удирдагчид уулзалт хийж байгаад бусад улс орнууд өндөр ач холбогдол өгч байгаа юм.
Тэдний уулзалт 2 цаг гаруй үргэлжилсэн гэх мэдээлэл байгаа юм. Мөн уулзалтын үеэр фентанилын үйлдвэрлэлийг хязгаарлах, цэргийн харилцаа холбоог сэргээх арга хэмжээ авахаар тохиролцсон гэж АНУ-ын тал мэдээлсэн. Мөн Хятад улс Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлыг улам хурцатгах алхам хийхээс зайлсхийхийн тулд Иранд түшиглэх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлсэн гэж буй юм.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпиныг үдэн, гаргаж өгөх үеэрээ түүний автомашинтай танилцаж, "Үзэсгэлэнтэй машин байна" гэж магтсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж байна. Сонирхуулахад, БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлал хийх үеэрээ, өөрийн "Hongqi" загварын автомашины хөлөглөн очсон аж.
Earlier, President Biden praised President Xi’s vehicle, “It’s a beautiful vehicle.”
— Shen Shiwei 沈诗伟 (@shen_shiwei) November 16, 2023
Xi showed Biden his Chinese Hongqi vehicle. pic.twitter.com/9TmdUK1Qx0