АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар "Хоёр улсын армийн харилцааг сэргээсэн" гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалтаар "Хоёр улсын армийн харилцааг сэргээсэн" гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Сан Франциско хотод уулзалт хийх үеэрээ, "хоёр улсын арми хоорондын шууд харилцаа холбооны сувгийг сэргээхээр тохиролцсон талаар BBC агентлаг мэдээлжээ.

Учир нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын дараа хоёр улсын архи хоорондын харилцааг хятадууд тасалсан юм. Улмаар Тайваний арлыг тойрон томоохон хэмжээний цэргийн сургуулилт хятадын тал зохион байгуулахад хүргэсэн юм. Харин Жо Байден, Ши Жиньпин нарын уулзалтын талаар Цагаан ордны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж, "Хятад улс Тайванийг эзлэн, түрэмгийлэх гээгүй, харин энх тайвны замаар дахин нэгдэхийг илүүд үзэж байна гэж уулзалтын үеэр мэдэгдсэн" гэжээ. 

Эх сурвалж: BBC