Ши Жиньпин: АНУ "Тайваний тусгаар тогтнол"-ыг дэмжихгүй байж, зэвсэглэхээ зогсоох ёстой

Ши Жиньпин: АНУ "Тайваний тусгаар тогтнол"-ыг дэмжихгүй байж, зэвсэглэхээ зогсоох ёстой

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ өдрүүдэд АНУ-д айлчилж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр  Сан Франциско дахь Филоли(Filoli) эдлэнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа. Тэд Хятад, Америкийн харилцааны стратеги, ерөнхий төлөв байдал болон чиг баримжааны асуудал, дэлхийн энх тайван, хөгжлийн томоохон асуудлаар санал бодлоо илэн далангүй, гүнзгий солилцсон байна.

Уулзалтын үеэр Ши Жиньпин " Хятад, Америк нэг, нэгнээсээ ангид орших боломжгүй. Бие биеэ өөрчлөх гэж оролдох нь бас бодит зүйл биш. Мөргөлдөөн, сөргөлдөөний үр дагаврыг хэн ч үүрч чадахгүй.  Хятад улс Хятад маягийн шинэчлэлээр үндэсний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулж байна. Хятад улс колоничлолын дээрэм тонуул, дээрэнгүй үзлийн муруй замаар явахгүй. Мөн өөрийн үзэл суртлаа бусдад хүчээр тулгахгүй. Америкийг гүйцэх, Америкийн орон зайг орлох төлөвлөгөө Хятадад байхгүй. Америк Хятадыг дарах, хязгаарлахаар төлөвлөж оролдох ёсгүй.

Тайваний асуудал бол Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, эмзэг асуудал байсаар ирсэн. Бали арлын уулзалтын үеэр Америкийн талын хийсэн холбогдох мэдэгдлийг Хятад улс чухалчилсаар байна. Америк "Тайваний тусгаар тогтнол"-ыг дэмжихгүй байх байр сууриа тодорхой үйл ажиллагаанд тусгаж, Тайванийг зэвсэглэхээ зогсоож, Хятадын энх тайвнаар нэгдэхийг дэмжих ёстой. Хятад улс эцсийн эцэст эх орноо бүрэн нэгтгэх нь зайлшгүй.

Америк, Хятадын эсрэг экспорт, хөрөнгө оруулалтын хяналт, ганц талын хориг тавих зэргээр тасралтгүй арга хэмжээ авч,  хууль ёсны ашиг сонирхлыг нь ноцтой хохироож байна. Хятадын шинжлэх ухаан, технологийг дарах нь өндөр чанартай хөгжлийг хазаарлаж, Хятадын ард түмний хөгжлийн эрхийг хасаж байгаа явдал юм. Хятадын хөгжил дотооддоо логиктой бөгөөд гаднын хүчин үүнийг сааруулж зогсоож чадахгүй. Америкийн тал Хятадын асуудалд нухацтай хандаж, нааштай арга хэмжээ авч, ганц талын хориг арга хэмжээгээ цуцалж, манай улсын аж ахуйн нэгжүүдэд шударга голч, ялгаварлан гадуурхахгүй тэгш орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ:MONGOL.CR.CN