Нарны шуурганы улмаас дэлхий даяар харилцаа холбооны систем гэмтэж, интернэтгүй болох магадлалтай байна

Нарны шуурганы улмаас дэлхий даяар харилцаа холбооны систем гэмтэж, интернэтгүй болох магадлалтай байна

Нарны хүчтэй шуурганаас болж дэлхий даяар харилцаа холбооны систем гэмтэж, интернэт тасалдаж болзошгүй байгааг Францийн Лидсийн их сургуулийн эрдэмтэд нотолжээ.

Нарны шуурга нь цахилгаан цэнэг болон соронзон орны урсгалыг дэлхий рүү чиглүүлснээр дээрх эрсдэл үүсэх боломжтой аж. Өмнө нь 1859 онд АНУ-ын Каррингтон хотод үүнтэй төстэй үйл явдлаас болж цахилгааны тасалдал үүсэж байсан юм. Хэрэв орчин үед нарны томоохон шуурга болвол харилцаа холбоонд үзүүлэх үр нөлөө маш хүнд байна. Тухайлбал, утас, компьютер, GPS, хиймэл дагуул, цахилгааны сүлжээ бүгд долоо хоногоос сар хүртэлх хугацаанд интернэтийн тасалдал үүсгэн, ажиллахгүй болж, цахилгаан сүлжээн дэх трансматоруудыг бүрмөсөн гэмтээж болзошгүй байгаа юм.

Эх сурвалж: Openaccesgovernment.org