Исландын баруун өмнөд хэсэгт сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа талаар "abc news" мэдээлжээ. Тодруулбал, Исландад сүүлийн 48 цагийн дотор 2000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн ням гараг /2023.11.12/-т 1000 орчим газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүнчлэн өнгөрч буй нэг сарын хугацаанд 20 мянга гаруй газар хөдлөлт бүргэгдсэн гэж Исландын цаг уурын газраас мэдээлсэн байна. Ийнхүү олон давтамжит газар хөдлөлтөөс болж галт уул дэлбэрэх магадлалтай хэмээн үзэж ойролцоох хотуудад онц байдал зарлаад байгаа ажээ.
Эх сурвалж: ABC news