ВИДЕО: "Монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн Малайзын экс Ерөнхий сайдын бие хамгаалагч суллагдлаа" гэж SCMP мэдээлжээ

ВИДЕО: "Монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн Малайзын экс Ерөнхий сайдын бие хамгаалагч суллагдлаа" гэж SCMP мэдээлжээ

Одоогоос 18 жилийн өмнө Малайз улсад монгол охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Улмаар тус хэрэг олон жил шийдвэрлэгдэлгүй. Харин хэргийн үнэн мөнийг олохын төлөө тууштай тэмцэж явсан талийгаачийн аав С.Шаарийбуу эцэст нь гэмт этгээдүүдэд ял сонсгож чадсан юм.

Тэгвэл Монгол эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Малайзын экс Ерөнхий сайдын бие хамгаалагч Австралид суллагджээ. Тодруулбал, Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разакийн бие хамгаалагч асан Австралид есөн жил хоригдсоны эцэст суллагдсаныг олон улсын хэвлэлүүд мэдээллээ.ёСирул Азхар Умар болон өөр нэг цагдаа нар монгол орчуулагчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2009 онд цаазаар авах ял сонсоод, улмаар эх орноосоо дүрвэж, 2015 онд Интерполын мэдэгдлийн дагуу Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдож байсан юм.  

Хэргийг сануулахад, Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгүйн цогцос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай 2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр олдсон. Бүсгүйн толгой руу нь буудаж,  биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Ингэж харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Шаарийбуу овогтой Алтантуяа байсан юм.  Шаарийбуугийн Алтантуяа гэх бүсгүйн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн аж.

Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ. Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байдаг. Улмаар 28 настай Ш.Алтантуяа бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн мөрдөгч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нар болон Малайзийн засгийн газар тус хэрэгт яллагдагчаар татаад 2015 онд Холбооны дээд шүүхээс Азила болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ. Гэсэн хэдий ч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан юм. Тэрээр Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдож байсан юм.

ВИДЕО: