Дональд Трампын том эгч Мэрианна Трамп Барри 86 насандаа Нью-Йорк дахь гэртээ таалал төгсжээ

Дональд Трампын том эгч Мэрианна Трамп Барри 86 насандаа Нью-Йорк дахь гэртээ таалал төгсжээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын том эгч Мэрианна Трамп Барри 86 насандаа Нью-Йорк дахь гэртээ таалал төгсжээ.

NYPD алба хаагчид өнөөдөр /2023.11.14/ өглөөний 4:30 цагт 86 настай Барри Манхэттэн дахь гэртээ нас барсан болохыг баталжээ. Одоогоор үхлийн шалтгаан нь тодорхойгүй байна. Түүний үхлийг Д.Трампын гэр бүлийнхэн албан ёсоор олон нийтэд зарлаагүй байна. Мэрианна Трамп Барри нь холбооны шүүгч байсан бөгөөд 2019 онд тэтгэвэрт гарах хүртлээ АНУ-ын 3-р тойргийн давж заалдах шатны шүүхийн ахлах шүүгчээр ажиллаж байжээ.