Ши Жиньпин АНУ-д айлчилна

Ши Жиньпин АНУ-д айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Жосеф Байдений урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-17ны өдөр /2023.11.14-17/  АНУ-д айлчилж, тус орны Сан Франциско хотноо зохиогдох Хятад-Америкийн төрийн тэргүүнүүдийн уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албан бус 30 дахь удаагийн хуралд оролцох гэж байгаа тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чиньин мэдэгджээ.