Хятад, Монгол хоёр орны хилийн хамгаалалтын солилцоо, хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөөний дагуу, арваннэгдүгээр сарын 10-нд Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Чанжи Хүй мужийн ойролцоох хилийн бүс нутагт хоёр улсын цэргийнхэн "Хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа-2023" хамтарсан сургуулилт хийсэн талаар БНХАУ-ын China Military агентлаг мэдээлжээ.
"Хятад, Монголын хилийн гэмт хэргийг таслан зогсоох хамтарсан ажиллагаа" уриан дор болж буй энэхүү хамтарсан сургуулилт нь хоёр улсын хил дамнах гэмт хэрэг, хил дамнасан хууль бус наймаа, террорист үйл ажиллагаатай хамтран тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, тус улсын энх тайван, амгалан тайван байдлыг хамтдаа хамгаалах зорилготой юм. Мөн хил орчмын бүс нутаг, хоёр армийн ажил хэрэгч солилцоо, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн ажиллах аж.