ВИДЕО: НАСА-ийн нисгэгчид "багаж хадгалддаг цүнх"-ээ сансрын орон зайд санамсаргүйгээр алджээ

ВИДЕО: НАСА-ийн нисгэгчид "багаж хадгалддаг цүнх"-ээ сансрын орон зайд санамсаргүйгээр алджээ

НАСА-гийн сансрын нисгэгч Ж.Могбели нар Олон улсын сансрын станцын гаднах орчинд нарны зайн эд ангиудыг засварлаж байхдаа "багаж хадгалддаг цүнх"-ээ санамсаргүйгээр сансрын орон зайд алдсан гэж мэдээлжээ. Тэдний цүнх хэрхэн сансрын орон зайд нисэж буйг станцын гаднах камерт бичигдэж үлджээ. 

Энэхүү үйл явдлыг НАСА, "Энэ бол Ж.Могбели болон тэдний багийн гишүүний сансарт цүнхээ алдсан анхны явдал" гэж тэмдэглэсэн байна. Харин Mission Control Center-ийн мэргэжилтнүүд тус цүнх Олон улсын сансрын станцтай мөргөлдөх эрсдэл бага гэж үзсэн байна. Харин тэдний тооцоолж буйгаар тус цүнх тойрог замд хэдэн сарын турш эргэлдэж, улмаар доошилж дэлхийн агаар мандалд орж шатах болно" гэжээ.

Эх сурвалж: CNN