Суудлын автомашин троллейбустай мөргөлдсөний улмаас 12 хүн гэмтэж нэг хүн амиа алджээ

Суудлын автомашин троллейбустай мөргөлдсөний улмаас 12 хүн гэмтэж нэг хүн амиа алджээ

АНУ-ын Сиэтл хотын төвд /2023.11.04/ өдөр Седан маркийн суудлын автомашин троллейбустай мөргөлдөж, 12 хүн гэмтэж нэг хүн амиа алдсан гэж abc news агентлаг мэдээлэв.

Тодруулбал, "Седан" маркийн суудлын автомашинд мөргүүлсэн троллейбус замаас гарч барилга мөргөсөн байна. Уг ослын үеэр явган хүний гарцаар зорчиж байсан 28 настай эмэгтэй троллейбуст дайруулж амь насаа алдаж, троллейбусны жолооч болон зорчигч 10 хүн хөнгөн гэмтсэн байна. 

Харин осол хийсэн "Седан" маркийн суудлын автомашины жолоочийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй, хүний амь насыг хохироосон хэргээр яллагдагчаар татагджээ.