ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Казахстан улсад албан ёсны төрийн айлчлал хийж байна.
Тодруулбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улсын тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж байна. Хоёр улсын тэргүүлэгчид Орос, Казахстан улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны 19-р форумын нэгдсэн хуралдаанд оролцох аж. Тус форум нь Казахстан улсын Костанай хотод болох бөгөөд “Хөдөө аж ахуй бол хүчирхэг эдийн засгийн үндэс” уриан дор зохион байгуулагдах юм. Тухайн уулзалт нь хоёр улсын ерөнхийлөгчийн энэ онд хийсэн тав дахь уулзалт гэж "Тасс" агентлаг мэдээлэв.