Чаме хотын Пан-Америкийн хурдны замын хөдөлгөөнийг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн байгаль орчны төлөө тэмцэгчдийг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, саяхан хурдны замын хөдөлгөөнийг зогсоож, байгаль орчны төлөө тэмцэгчид жагсаал зохион байгуулжээ. Гэтэл энэ үеэр бухимдсан өндөр настан автомашинаасаа бууж тус аймшигт хэргийг үйлдсэн байна.
Тэрээр эхэндээ жагсагчидтай ярилцахыг оролдсон боловч хэсэг хугацааны дараа халааснаасаа гар буу гаргаж ирээд хоёр жагсагчийг буудаж амь насыг нь хөнөөсөн байна. Жагсагчид жагсаал цуглаанаа зогсоохоос татгалзсан тул, бухимдсан жолооч хоромын зуурт, илт уурлаж гал нээсэн байна.
Эх сурвалж: dailymail.co.uk