Монголоос нүүдэлсэн хунгийн сүргийн түрүүч "Шар мөрөнд" хүрсэн талаар хятадын шувуу судлаачид мэдэгдлээ

Монголоос нүүдэлсэн хунгийн сүргийн түрүүч "Шар мөрөнд" хүрсэн талаар хятадын шувуу судлаачид мэдэгдлээ

Өвлөөс урьтаж Монгол, Сибирээс нүүдэлсэн хунгийн сүрэг Хятадын төв хэсгийн Хэнань мужаар дамжин нүүдэлж, Санмэншиа хотын Шар мөрний эрэгт хүрсэн талаар Хятадын GGTN агентлаг мэдээллээ.

Монгол, Сибирээд нүүдэлсэн хунгийн сүрэг Шар мөрний эргийн намгархаг газарт хүрж өвөлждөг байна. Энэ хүрээнд тус бүсэд Монголоос эхний ээлжийн 30 орчим хун өнгөрсөн аравдугаар сард очсон. Дахин олон хун ирэх төлөвтэй байна гэж  хунгийн намгархаг газрыг хамгаалах төвийн шувуу дуугаргах станцын дарга Гао Рүйи мэдэгдсэн байна. 

Түүнчлэн Хятадын төв хэсэгт орших шувуудын нүүдлийн бүсэд байрладаг, хоёр сая хүн амтай Санмэншиа хот нь намгархаг газарт өвөлждөг шувуудын амьдрах орчныг сайжруулахын тулд ус цэвэршүүлэх, намгархаг газрыг нөхөн сэргээх зэрэг экологийн хамгаалалтын хэд хэдэн арга хэмжээ авсан бөгөөд хун шувууг хамгаалах журам гаргаж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг "Цагаан хунгийн өдөр" болгон тэмдэглэдэг болсон байна.

Статистик мэдээллээс харахад Санменсягийн намгархаг газрын зэрлэг шувуудын төрөл сүүлийн хорин жилийн хугацаанд 175 байсан бол 315 болон өсөж, 2022 онд 16000 гаруй хун Санмэнсяд өвөлжсөн нь Хятад Улсын нийт хунгийн талаас илүү хувийг эзэлж байна.