АНУ-ын оршуулгын газрын эзэнгүй байшингаас 189 цогцос олдсон тул холбогдох хүмүүсийг баривчилжээ

АНУ-ын оршуулгын газрын эзэнгүй байшингаас 189 цогцос олдсон тул холбогдох хүмүүсийг баривчилжээ

Өнгөрсөн аравдугаар сард АНУ-ын Колорадо мужид оршуулгын газрын эзэнгүй байшингаас ялзарсан 189 цогцос олсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулж өчигдөр /2023.11.08/ оршуулгын газрын эзэн Жон, Кери Холлфорд нарыг Оклахома мужид баривчлан саатуулж, шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэж abc news агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрөгч аравдугаар сард Колорадо мужийн тус оршуулгын газрын эзэнгүй байшингаас маш эвгүй үнэр үнэртэж байна гэж хүмүүс цагдаад дуудлага өгсөн байдаг. Цагдаагийнхан дуудлагын дагуу нэгжлэг хийхэд зориулалтын бус аргаар хадгалсан 189 хүний муудсан цогцос олжээ. Цогцсыг маш муу хадгалсан тул одоогоор талийгаачдыг тодорхойлж, ар гэрт нь мэдэгдэл хүргүүлэхээр ажиллаж байгаа аж.

 Эх сурвалж: abc news