БНСУ-ын Сөүл хотын тээврийн корпораци нь хоёр томоохон үйлдвэрчний эвлэлийн холбооноос бүрддэг бөгөөд метроны ажилчдыг цомхотгох шаарджээ.
Энэхүү явдлыг эсэргүүцсэн Сөүл хотын метроны ажилчид өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаатай ажил хаялт зарлахаар болсон байна. Өчигдөр буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Сөүл метроны ажилчид цалинг нэмэх, хамтын гэрээ хэлцэл хийх шаардлагыг холбогдох албаныханд хүргүүлсэн боловч амжилтанд хүрээгүй байна. Улмаар Сөүл хотын тээврийн корпорацийн холбоо өнөөдрийн 09.00 цагийн ээлжээс эхлэн энэ сарын 10-ны оройны 18.00 цаг хүртэл ажил хаяхаар болжээ. Сөүл Тээврийн Корпораци нь метроны 1-8-р шугам, 9-р шугамын 2, 3-р шат хүртэл ажилладаг бөгөөд тус байршлуудад хэсэгчилсэн ажил хаялт зарлажээ. Ингэснээр хоёр хоног метро явахгүй гэсэн үг.
Эх сурвалж: Yonhab