Германы Гамбургийн цагдаа нар өчигдөр /2023.11.08/ тус хотын Бланкенес дүүргийн нэгэн сургуульд томоохон ажиллагаа явуулан дөрвөн хүүхдийг баривчилж, тэднээс "тоглоомтой зэвсэг" хураан авсан гэж мэдэгджээ.
Тодруулбал, өчигдөр орон нутгийн цагаар 11:00 цагаар тус сургуулийн хоёр сурагч буу тулган, бусдыг заналхийлсэн гэсэн мэдээллийн дагуу сурагчдыг хичээлийн байрнаас нь яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Ингээд тусгай хүчнийхэн сургуулийн барилгад нэгжлэг хийж, 12 настай хоёр, 13 настай, 14 настай нийт дөрвөн хүүхдийг баривчилж, тэднээс "хоёр ширхэг тоглоомон буу" хураан авчээ.
Мөн сургуулийн сурагчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр ойролцоох гудамжуудыг цагдаа нар бүсэлж, нисдэг тэргүүд сургуулийн дээгүүр эргэлдэж байжээ. Энэ талаар цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Вехрен мэдээлэл хийж "тусгайлан заналхийлэл үйлдсэн наймдугаар ангийн сурагчдыг эрүүгийн мөрдөн шалгах ажлын хүрээнд байцаах болно" гэж мэдэгдсэн байна.